• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад талууд үүрэг хариуцлагатай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 17:49:44

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад талууд үүрэг хариуцлагатай , мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээний үйл явцын цаашдын хөгжлийг хамгаалан ахиулах үүрэг хариуцлагатай юм гэжээ.

      Чинь Ган БНАСАУ дагуул туршин хөөргөх гэж байгаа тухай сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулах үед ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын тал холбогдох байдалд анхаарлаа хандуулж байна. Өнөөгийн байдалд холбогдох талууд тэвчээртэй байж, хэрэг явдалд болгоомжтой хандаж, хурцадмал байдлыг цаашид гааруулах үйл ажиллагаа, арга хэмжээ авахаас зайлах ёстой гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе