• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр Хү Жиньтао үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-03 10:10:08

      20 орны бүлгийн удирдах хүмүүсийн банк санхүүгийн тухай дээд хэмжээний 2-р уулзалт 2-ны өдөр Английн нийслэл Лондонд боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао тус уулзалтад оролцож үг хэлсэн байна.

     Хү Жиньтао: "Хамтран ажиллаж, зовлон жаргалаа хамтаар туульяа" гэж хэлсэн үгэндээ, өнөөгийн тулгамдсан зорилт бол дэлхийн эдийн засгийн өсөлтийг бүх хүчин чадлаараа сэргээж, ноцтой буурахаас сэргийлэх, төрөл бүрийн ивээх үзлийг эсэргүүцэж, худалдаа хөрөнгө оруулалтын нээлттэй чөлөөт орчинг хамгаалах, холбогдох өөрчлөлтийг түргэтгэж, олон улсын банк санхүүгийн дэглэм журмыг дахин тогтоох болно гэж тэмдэглэжээ. Банк санхүүгийн хяналт удирдлагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Олон улсын валютын сангийн байгууллага болон Дэлхийн банкны бүтцийг сайжруулж, хөгжиж байгаа орнуудын төлөөлөл болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийн хамт олон улсын валютын системийг сайжруулах хэрэгтэй гэж тэрээр онцлов.

      Дээд хэмжээний уулзалт өндөрлөх үед удирдах хүмүүсийн мэдэгдэл хийж, уулзалтад оролцсон удирдах хүмүүс Олон улсын валютын сангийн байгууллагын хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх болон банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх зэрэг дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, банк санхүүгийн хямралыг зохицуулах асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ. Хүнд бэрхшээлтэй улс оронд туслахын төлөө, Олон улсын валютын сангийн байгууллага болон Дэлхийн банк зэрэг банк санхүүгийн олон талт байгууллагад нийт 1 триллион 100 тэрбум ам. долларын хөрөнгө мөнгө хангахыг 20 орны бүлгийн удирдах хүмүүс зөвшөөрөв. Системийн үр нөлөө бүхий бүх банк санхүүгийн байгууллага, банк санхүүгийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн зах зээлд хяналт удирдлага хэрэгжүүлэх хэрэгтэй гэж 20 орны бүлгийн удирдах хүмүүс үзэв гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна, ивээх үзлийг эсэргүүцэж, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлнэ гэж 20 орны бүлгийн удирдах хүмүүс дахин нотлов.\Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе