• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Японы ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-03 10:07:29

      Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сарын 2-ны өдөр Лондонд Японы ерөнхий сайд Асо Таротой уулзсан байна.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад-Японы стратегийн харилцан ашигтай байх харилцаа хөгжлийн шинэ үе шатанд орсон байна. Өнөө олон улсын байдалд гүн гүнзгий хувиралт гарч байна. Ялангуяа олон улсын банк санхүүгийн хямрал нь олон улсад маш их нөлөө үзүүлж байна. Ийм байдалд, Хятад- Япон хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нэг сэтгэл нэг зоригоор өнөөгийн хүчир бэрхшээлийн даван туулах нь маш чухал юм. Иймээс Хятад Япон хоёр тал дээд хэмжээний харилцаа холбоогоо хэвээр байлгаж, хоёр талын тохиролцоонд хүрсэн жил өнжөөд харилцан айлчлах хамтын танилтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Хоёр орны удирдагчид байнга уулзаж, Хятад-Японы харилцаа болон бусад холбогдох том чухал асуудлаар цаг тухайд нь санал бодлоо солилцохыг Хятадын тал санал болгож байна гэжээ.

      Асо Таро хэлэхдээ, удахгүй Хятадад хийх айлчлалаа хүлээж байна, энэ жил Хятадад Япон, Хятад, Өмнөд Солонгосын тэргүүн нарын бага хурал хийх гэж байгаад би их баярлаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Япон- Хятад хоёр тал хоёр орны стратегийн харилцан ашигтай байх харилцааг эрчимжүүлж, олон салбар дахь харилцаа холбоо хамтын ажиллагаагаа өргөтгөж, олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулах ёстой. Өнөөгийн байдлын өмнө Япон Хятад хоёр тал тариф худалдаанд саат гарахаас болгоомжилж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийн сэргээн босголтыг түлхэн ахиулах хэрэгтэй гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе