Пүрэв, 4 сарын 10, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Япон, Австрали, Бразилын удирдагчид болон Английн вангийн залгамжлагч Чарлестай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-03 10:50:06

     Хятад улсын дарга Хү Жиньтао 2-ны өдөр Лондонд Японы Ерөнхий сайд Таро Асо, Австралийн Ерөнхий сайд Кевин Рүд, Бразилын Ерөнхийлөгч Лүла жич Английн вангийн залгамжлагч Бринс Чарлестэй тус тус уулзав.

     Хү Жиньтао Таро Асотай уулзах үедээ, Хятад-Японы харилцаа сайн сайхан хэтийн төлөвтэй байна. Хоёр орны удирдагч өнгөрсөн жил 6 удаа уулзаж, Хятад-Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулах талаар санал нэгтэй байна. Мөн Хятад-Японы харилцаа түүхэн шинэ үед хүрч, хөгжлийн шинэ аз тохиолтой байна гэж хэлэв.

     Хү Жиньтао Кевин Рүдтай уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх болон олон нийтийн анхаарлын төвд байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.

     Хү Жиньтао Лүлатай уулзахдаа, хоёр орны дээд хэмжээний харилцаатай холбогдох ажил төрлийг сайтар няхуур хийж, "хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө"-г нэн даруй гаргаж, хоёр орны тус салбар дахь хамтын ажиллагааны чиглэл болгох талаар Бразилын талтай хамтаар чармайхыг Хятадын тал хүсэж байна гэж хэлжээ.

     Хү Жиньтао Английн вангийн залгамжлагч Бринс Чарлесын урилгаар уулзаж, хоёр тал эртний барилга болон халуун орны ширэнгэ ойг хамгаалах асуудлаар санал бодлоо солилцсон байна./Анар орчуулав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе