• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт нийтлэг ойлголтод хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-03 10:52:17

     20-ын бүлгийн Лондон дэх дээд хэмжээний уулзалт 2-ны өдөр өндөрлөж, оролцогчид Олон улсын валютын сангийн байгууллагын(IMF) хөрөнгө нэмэгдүүлэх, банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх зэрэг банк санхүүгийн эдийн засгийн хямралыг хамтаар даван туулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

     Английн ерөнхий сайд Горден Браун уулзалтын дараа хэлэхдээ, Хүнд бэрхшээлтэй байх орнуудад туслахын төлөө IMF болон дэлхийн банк зэрэг олон талт банк санхүүгийн байгууллага 1 триллион 100 тэрбум ам доллар олгох асуудлыг 20-ийн бүлгийн удирдагчид хүлээн зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ IMF гишүүн орнуудад хувааж өгөх тусгай санхүүжилтийн хөрөнгө мөнгийг 250 тэрбум ам доллараар нэмэгдүүлж, гүйлгээний чанарыг сайжруулах бөгөөд энэ тусламжийг голчлон хөгжиж байгаа ядуу орнуудад үзүүлэх юм гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе