• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн бүрэлдүүн хэсэг мөн гэж Саркози дахин нотлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-03 15:05:04

     Францын ерөнхийлөгч Саркози 2-ны өдөр 20 орны бүлгийн Лондоны дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, "Би Францын экс ерөнхийлөгчдийн нэгэн адил дэлхий дээр зөвхөн нэг л Хятад улс бий. Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн бүрэлдүүн хэсэг мөн гэж үзсээр ирсэн" гэж мэдэгджээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ, Миний хувьд Хятад улсын дарга Хү Жиньтаотой уулзсан явдал бол чухал үйл явдал юм. Би Хятад улстай байгуулсан түншийн харилцаагаа маш их хүндэтгэж байна гэжээ.

     Хятад улсын дарга Хү Жиньтао 1-ний өдөр Лондонд Саркозитэй уулзаж, хоёр тал Хятад-Францын харилцаа болон олон улсын банк санхүүгийн хямралыг хэрхэн зохицуулах асуудлаар санал бодлоо солилцсон юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе