• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Чишань Гейтнертэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-03 15:12:48

     Хү Жиньтаогийн хамт 20 орны бүлгийн Лондоны банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Чишань 2-ны өдөр Лондонд Америкийн Сангийн сайд Тимоти Гейтнертэй уулзав.

     Хү Жиньтао, Обама нарын уулзалт амжилттай болж, чухал чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг заалаа. Хятад, Америкийн стратеги хийгээд эдийн засгийн яриа хэлэлцээний механизм бол шинэ цаг үеийн Хятад, Америкийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал арга хэмжээ мөн. Хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувьд хоёр тал хамтаар чармайж, хоёр орны эдийн засгийн яриа хэлэлцээг харилцан ашигтай үр дүнд хүргэж, Хятад, Америкийн 21-р зууны идэвхтэй хамтын ажиллагаа, бүх талын харилцаа тогтоохын төлөө чармайх ёстой гэж Ван Чишань хэлжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, 20 орны бүлгийн Лондоны дээд хэмжээний уулзалтын дараах ажлыг нааштай хэрэгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж мэдэгджээ.

     Банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар Америк, Хятад хоёр орон олон тал дээр санал нэгтэй байгаа бөгөөд нааштай арга хэмжээ авч байна. Хятадын талтай нягт яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллахад Америк бэлэн байна гэж Гейтнер хэллээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе