• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянган, Аомэнийг "Татвараас нуугдах диваажин " болгохыг эсэргүүцнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-03 15:14:08

     Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 2-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэг "Татвараас нуугдах диваажин" -д цохилт өгөхийг Хятад улс дэмжиж байна. Харин Шянган, Аомэнийг "Татвараас нуугдах диваажин" гэж үзэхийг эсэргүүцнэ гэжээ.

     20-ын бүлгийн удирдагчдын банк санхүүгийн дээд хэмжээний 2-р уулзалт дээр эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаагүй нэг юм уу нэлээд хэдэн "Татвараас нуугдах диваажин" -гийн нэрсийн жагсаалтыг мэдэгдэж, түүнтэй уялдуулсан арга хэмжээ авна гэж холбогдох орнууд санал дэвшүүлсэн байна.

     Чинь Ган үүнтэй холбогдуулан сэтгүүлчид хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, татвараас зайлахад цохилт өгөх ба татвараас зайлахыг эсэргүүцсэн олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятадын тал тууштай дэмжинэ. Гэвч Хятадын Шянган, Аомэний онцгой засаг захиргааны районыг "Татвараас нуугдах диваажин " гэж үзэх үндэслэлгүй юм. Ингэж үзэх аваас Хятадын тал эрс эсэргүүцнэ гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе