|
|
||
Төвдийн цахилгаан холбооныхон өнөө тариачид, малчдад хөдөлгөөнт холбооны сүлжээний бүрэн үйлчилгээг өргөн хүрээнд үзүүлж, тэд орчин үеийн харилцаа холбоогоор харилцаж байна гэж сурвалжлагч Хятадын Цахилгаан Холбооны Төвдийн салбар компаниас мэдээлэв.
Төвдийн газар нутаг өргөн уудам, хүн ард тархай бутархай амьдардаг тул сүлжээний тархалтын байдал төдий сайн биш юм. Харилцаа холбооны шуурхай багаж хэрэгсэл байхгүйгээс цасан шуурганд олон мал сүрэг өлбөрч, осгож үхдэг. Тиймээс энэ асуудлыг зохицуулах үүднээс 2008 оны 10-р сараас хойш , Төвдийн Цахилгаан холбоо 220 сая юаний хөрөнгө оруулж, сүлжээний өртөөг олон газар байгуулжээ. Зөвхөн өнгөрсөн оны 4-р улиралд Төвдийн шинээр байгуулсан дамжуулах өртөө 250 орчимд хүрч, бүх өөртөө засах районы хошууны шатнаас дээших хот суурин болон аялал жуулчлалын гол цэг, зам харилцааны гол шугам, хилийн харуулын газар зэргийг хамарсан байна. \Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |