• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Лондонд хийсэн айлчиллаа өндөрлөж Бээжинд буцан ирлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-04 16:13:10

      20-ын бүлгийн удирдагчдын 2 дахь дээд уулзалтад оролцсоныхоо дараа, Хятад улсын Дарга Хү Жиньтао Их Британид хийсэн айлчиллаа бүрэн дүүрэн өндөрлөөд 4-ний өдөр Бээжинд буцан иржээ.

      Энэ нь Дарга Хү Жиньтао ноднины 11-р сард Вашингтонд болсон дээд уулзалтад оролцсоноос хойш, хоёр дахь удаагаа оролцсон 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалт юм. Лондоны дээд уулзалт дээр, Дарга Хү Жиньтао чухал үг хэлж, олон улсын санхүүгийн хямралын нөлөөг даван туулах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болон олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт хийх зэрэг асуудлаарх Хятадын талын байр суурийг тодорхойлон өгүүлсэн байна.

      Уг дээд уулзалтын хугацаанд, Дарга Хү жиньтао бас Америкийн Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Горден Браун, Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын зэрэг удирдагчидтай тус тус уулзаж, хоёр талын харилцаа болон олон улсын санхүүгийн хямралыг хамтаар даван туулах зэрэг харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцсон байна. \Номин орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе