• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ивээх үзлийг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийг хамтаар сэргээе

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-04 16:15:52

     20-ийн бүлгийн Лондоны дээд хэмжээний уулзалт 4-р сарын 2-ны өдөр өндөрлөлөө. Хятад улсын дарга Хү Жиньтао-тай хамтаар дээд хэмжээний уулзалтад оролцсон Хятадын Худалдааны Яамны Сайд Чэнь Дэмин Хятадын Төлөөлөгчдийн хэвлэлийн төвт, дээд хэмжээний уулзалтын холбогдох асуудлаар Хятадын ба гадаадын хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлж, ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн эдийн засгийг хамтаар сэргээе гэж олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

     Чэнь Дэмин хэлэхдээ: Хямрал даамжрахын дагуу ивээх үзлийг эсэргүүцэхийн чухал чанар болон тулгамдсан чанарыг хүмүүс улам ойлгож байна. Улс орнууд эдийн засгаа сэргээхийн тулд эдийн засагт тус төхөм үзүүлэх төлөвлөгөө гаргасан зангилаа үед ивээх үзлийг онц сэрэмжлэх хэрэгтэй. Бидний хүчин чармайлтыг ивээх үзлээр үгүй хийлгэж болохгүй, эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг талаар болгож болохгүй. Хятад улс хариуцлага хүлээх байр суурь авч, дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг нухацтай хэрэгжүүлнэ. Дэлхийн эдийн засгийг сэргээхийг ахиулж, олон улсын худалдааны хөгжилд тус төхөм үзүүлэхэд хүчин чармайлтаа гаргана гэжээ.

     Чэнь Дэмин бас 4 зүйлт уриалга дэвшүүлсэн байна. Тухайлбал: 1. Олон улсын худалдааны төв голч нээлттэй орчин ахуйг хамтаар хамгаалах. 2. Олон талт худалдааны дүрэм тогтоолын нэр хүнд болон төв чанга чанарыг хамгаалах.3. Дохагийн хэлэлцээг нааштай ахиулах. 4. дэлхийн улс түмний хамт ивээх үзлийг эсэргүүцэхэд бэлэн байгаа зэрэг болно. /Баясгалан орчуулж Номин хянав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе