• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны дээд уулзалт нь товлосон зорилтоосоо давж, Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-04 16:42:03

      Дэлхий нийтийн анхаарыг татсан 20-ийн бүлгийн банк санхүүгийн асуудлаарх Лондоны дээд уулзалт 3-ны өдөр өндөрлөлөө. Уг уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголт нь товлосон зорилтоосоо давлаа гэж Франц, Бразил зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийнхэн үзсэн бөгөөд дээд уулзалтад Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг тэтсан байна гэжээ.

      Францын "Ле Фигаро" сонины тоймд тэмдэглэхдээ, уг уулзалтад 3 том "ялагч" байна. Үүний нэг нь Олон Улсын Валютын Сан болно. Уг байгууллагын хөрөнгийн хэмжээ үүний улмаас нэмэгдээд өнөөгийн хэмжээнийхээ 4 дахин буюу 250 тэрбум ам.доллар байснаасаа нэмэгдээд 750 тэрбум ам.доллар болсон байна. Хоёр дахь нь Франц-Германы холбоо болно. Дээр дурсан хоёр орны уриалга дор, дээд уулзалтад оролцсон удирдагчид банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ. Гурав дахь нь Хятад улс болно. Хятад улс асар их гадаад валютын нөөцийн хүчиндээ түшиглэн, дээд уулзалт дээр үг хэлж, өөрийн байр сууриа тогтоосон байна гэжээ.

      Францын "Ле Монде" сонины веб сайтад нийтэлсэн "Хятад улс дэлхийн шинэ дэг журам дахь гол болох байр сууриа тогтоолоо" гэсэн өгүүлэлд тэмдэглэхдээ, хэдэн сарын турш, Хятад улс олон улсын олон зүйлийн хэлэлцээнд байна оролцож ирсэн. Уг дээд уулзалт дээр, Хятад улсын Дарга Хү Жиньтао "чөлөөтэй, итгэлтэй" байж, Хятадын удирдагч нь уг дээд уулзалтын жинхэнэ гол төв болсон байна гэлээ.

     Бразилын "Фолха де Сао Пауло" сонинд тэмдэглэхдээ, уг дээд уулзалтаар дэлхий нийтийн нийтлэг ойлголтыг хайж эхлэн, "тогтвортой хөгжих эдийн засгийн үнэ цэнийн үзэл болон зарчм"-ыг ахиулсан байна. 20-ын бүлэг нь хөгжсөн орнуудаас бүрдсэн 8-ийн бүлгийг орлож, дэлхийн асуудлыг авч хэлэлцэх тэргүүн чухал чуулга уулзалт болсон байна гэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе