• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын жуулчид Төвдөд ихээр жуулчилж эхэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-05 15:49:34

    4-ний орой 11 хүний бие бүрэлдэхүүнтэй Германы жуулчид Хятадын Төвдийн Лхасад хүрэлцэн очиж, Төвдөд6 хоногийн аялал хийж байна.

    Германы эдгээр жуулчдыг Хятадын Төвдийн Чандүгийн олон улсын аялал жуулчлалын байгууллага зохион байгуулсан бөгөөд, жуулчид нь Будлаа ордонтой танилцаж, Их зуу хийд болон Жумоглагма оргил зэрэг газартай үзэн танилцах болно.

    Төвдийн өөртөө засах районы аялал жуулчлалын ажил хариуцсан газрын дарга Бажуу хэлэхдээ, өнөөдрийн Төвд амар амгалан, аюулгүй байдалд байж, аялал жуулчлалын компани, аялал жуулчлалын үзэмжит цэгүүд болон ресторан, хөтөч зэрэг нь гадаадын жуулчдыг халуун дотноор хүлээн авч Төвдөд жуулчлуулах бэлтгэл ажлаа хийгээд байна гэжээ.

    Төвд 4-р сард гадаадын аялал жуллчлалын200 гаруй группийг хүлээн авах бөгөөд, гадаадын 500 гаруй жуулчин цаст өндөрлөгийн байгалийн өнгө төрхтэй танилцах болно. /Орчуулсан Номин /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе