• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Атлантын далай дамнасан түншлэлийн харилцааг чухалчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-06 11:14:28

      Европын холбоо-Америкийн дээд уулзалт 5-ны үдээс хойно, Чехийн нийслэл Прагад өндөрлөв. Европ, Америк хоёр талд өнөө Атлантын далай дамнасан түншлэлийн хүчирхэг харилцаа шаардагдаж байна гэж уулзалтын дараа нийтэлсэн хамтын мэдэгдэлд үзсэн бөгөөд энэ оны 6-р сард болох ээлжит дээд уулзалтаар хоёр тал нэн олон асуудлаар санал солилцох болно гэж илэрхийлсэн байна.

     Банк санхүүгийн асуудлаарх 20 орны бүлгийн Лондоны дээд уулзалтад Европ, Америк хоёр тал асар их хувь нэмэр оруулсан гэж хамтын мэдэгдэлд үзсэн бөгөөд ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээг хоёр тал цаашид ахиулна гэж амлав. Цаг уурын өөрчлөлтийн асуудал бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал мөн, энэ оны сүүлчээр Копенхагенд болох НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тухай хурлаар аугаа их хүсэл зоригтой нийтлэг ойлголтод хүрэхийн төлөө, Европ, Америк хоёр тал цаашид хамтаар чармайх болно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе