• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн анагаах ухаан хөгжлийн алтан үедээ байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-07 11:26:09

      ТӨЗР-ы Төвд Эмнэлгийн хорооны дарга Дардуй саяхан сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, төвд анагаах ухаан бол Хятадын хамгийн бүрэн бүтэн, нөлөө бүхий цөөнх үндэстний анагаах ухаан эм зүйн салбарын нэг мөн. Эдүгээ 2000 гаруй жилийн түүхтэй төвд анагаах ухаан, эм зүй хөгжлийн алтан үедээ орсон гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, 1951 оноос өмнө Төвдийг энх тайвнаар чөлөөлөхөөс өмнө, төвд анагаах ухаан эм бэлдмэлийн хөгжил маш удаан байсан . Төвдийг энх тайвнаар чөлөөлсний дараа улс орон болон өөртөө засах районы засгийн газар төвд анагаах ухаан эм бэлдмэлийн байгууламжийг алхам дараатай байгуулан төвд эмнэлгийн ажилтныг дорвитой бэлтгэн хүмүүжүүлж, төвд анагаах ухаан эм бэлдмэлийн судалгааг хүчтэй өрнүүлсэн байна. Эдүгээ төвд анагаах ухаан эм бэлдмэл нь Төвдийн онцлогтой аж үйлдвэрлэлийн нэг болж, 2007 онд үүнээс олох орлого 660 сая юаньд хүрсэн байна гэжээ. \Урангоо орчуулав\\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе