• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэвчээртэй байхыг Хятад улс холбогдох талуудад хүслээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-07 18:36:38

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 7-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөгийн байдалд холбогдох талууд тэвчээртэй байж, эв зүйгээр зохицуулан, Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг Хятадын тал хүсч байна гэлээ.

      Хойд Солонгос саяхан дагуул хөөргөсөнтэй холбогдуулан сонирхсон асуултад Жян Юй хариулахдаа, дагуул хөөргөснөө Хойд Солонгосын тал мэдэгдсэнийг бид анхааралдаа авсан, үүнд холбогдох талууд анхаарч байгааг ч анхааралдаа авлаа. Өнөөгийн байдалд, 6 талт хэлэлцээг цаашид ахиулан, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтод хэлэлцээ зөвшилцлөөр хүрч, уг бүс нутаг болон Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь олон улсын хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.

      Хориг тавихад Хятадын тал болгоомжтой хянуур байр суурь авсаар ирсэн. Аюулгүйн Зөвлөлийн тусгал нь Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай, 6 талт хэлэлцээний ахицад ашигтай байх ёстой гэж Хятадын тал үзэж байна гэж тэр бас илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе