• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны уулзалтын үр дүнд Орос " сэтгэл дүүрэн байна"

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-08 09:31:21

      Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович 7-ний өдөр хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, 20-ийн бүлгийн Лондоны дээд хэмжээний уулзалт бол олон улсын хамтын нийгэмлэгийн дэлхийн банк санхүүгийн хямралын үе дэх "урагш ахисан нэг алхам болох юм. Орос дээд хэмжээний уулзалтын үр дүнд "бүрэн сэтгэл хангалуун байна" гэжээ.

      Оросын ТАСС дээрх үгийг иш татаж тэмдэглэхдээ, Вашингтонд болсон түрүүчийн дээд хэмжээний уулзалттай харьцуулвал Лондоны уулзалт нь маш олон талаар ахиц гаргасан. Юуны өмнө, уулзалтад оролцогч талууд санал нэгдэхэд бэлэн болсон. Хоёрдугаарт, талууд Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Гуравдугаарт, банк санхүүг тогтворжуулах комисс байгуулж ,олон улсын банк санхүүгийн хамтын ажиллагааг өргөтгөх шийдвэр гаргасан. Эцсийн бүлэгт Оросын дэвшүүлсэн саналыг дээд хэмжээний уулзалт хүлээн авсан зэрэг болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе