• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхас Төвдийн анхны цэцэрлэгт хүрээлэн болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-08 10:26:20

      Төвдийн Өөртөө Засах Районы 7-ны өдөр Лхас хотод "Өөртөө засах районы цэцэрлэгт хот" цол олгов. Хоёр жилийн бүтээн байгуулалтаар Лхас хот Төвдийн анхны цэцэрлэгт хот болсон байна.

      Лхас хот 2007 оноос улсын экологийн цэцэрлэгт хот байгуулах ажил хийж, хоёр жилийн дотор нийт 900 сая юаний хөрөнгө оруулав. Өнөө "Өөртөө засах районы цэцэрлэг хот"-ын төрөл бүрийн ажлыг саадгүй биелүүлсэн бөгөөд улсын экологийн цэцэрлэгт хот болох үндэс суурийг тавьсан байна.

      Өнөөгийн байдлаар Лхас хотын ойжуулалт зүлэгжүүлэлтийн хэмжээ болон хүн тутмын ойжуулалт зүлэгжүүлэлтийн талбай 2007 оноос нэлээд ихээр нэмэгдэв. Өнөө Лхас хотын агаарын бохирдлын үзүүлэлт 100-гаас доош өдөр 359-д хүрч, цэвэр тунгалаг өдрийн хэмжээ 98,1 хувьд хүрсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе