• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн холбогдох салбарын дотоодын хуулиараа Хятадын компанид хориг тавих үйл ажиллагааг эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-09 17:58:01

      Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Жян-юй 9-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн холбогдох салбарын дотоодын хуулиараа иш үндэс болгон Хятадын компанид хориг тавих үйл ажиллагааг Хятад улс ямагт эрс эсэргүүцнэ гэжээ.

      Америкийн Сангийн яам 7-ны өдөр Хятадын нэг бизнес эрхлэгч болон түүний компанид хориг тавьж, Нью-Йоркийн банкийг хууль бусаар ашиглан Ираны цөмийн зэвсэг үйлдэх материал худалдан авахад нь тусаллаа гэж түүнийг заалджээ. Үүнд холбогдуулан Жян-юй хэлэхдээ, бид холбогдох мэдээллийг анхааралдаа авсан, Цөмийн зэвсэг түгээн дэлгэрэхээс сэргийлэх Хятадын бодлого тодорхой юм. Бид өөрийн орны бодлого, хууль дүрмийн дагуу, экспортын дүрэм тогтоолыг чанга хэрэгжүүлнэ. Ямарваа хууль бусаар экспортлох үйл ажиллагаа үйлдэгч хувь хүн компанийг хуулийн дагуу чанга шийтгэнэ. Гэхдээ, Америкийн холбогдох салбарын дотоодын хуулиа үндэслэн Хятадын компанийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийг бид ямагт эрс эсэргүүцнэ гэжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе