• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Молдавийн байдал тогтворжихыг Хятад улс хүсэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-13 17:41:07

     Молдавийн улс төрийн байдал тогтвортой байхыг Хятад улс хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 13-ний өдөр Молдавийн байдлаар сэтгүүлчийн сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үед хэлсэн байна.

     Мэдээлснээс үзвэл, 4-р сарын 5-ний өдөр Молдавийн парламентын сонгуулийн дараа, Молдавийн засгийн газрын эсрэг бүлэглэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас нийслэл Чишинаүд эсэргүүцлийн жагсаал зохиож, үймээн дэгдээсэн байна.

     Жян Юй үүнд холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулж хэлэхдээ, Молдави 4-р сарын 5-ний өдөр парламентын сонгууль хийснийг Хятадын тал анхааралдаа авлаа. Сонгуулийн дүнг нийтэлсний дараа олон улсын хамтын нийгэмлэг нийт сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн юм. Молдавийн ард түмний өөрийнх нь сонголтыг Хятадын тал хүндэтгэнэ. Найрсаг орны хувьд, Хятадын тал нь Молдавийн улс төрийн байдал тогтуун хэвээр байж, Хятад Молдавийн тал бүрийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа эрүүл тогтуунаар хөгжихийг Хятадын тал чин сэтгэлээс хүсэж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе