• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ын хөөргөлтийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-14 16:21:19

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 14-ний өдөр БНАСАУ-ын хөөргөлтийн асуудлаар Аюулгүйн зөвлөлийн даргын баталсан мэдэгдэлтэй холбогдуулж сэтгүүлчдэд хэлэхдээ, БНАСАУ-ын энэ удаагийн хөөргөлтийн асуудлаар Аюулгүйн зөвлөл шийдвэр баталсныг Хятадын тал сайшаахгүй. Мөн БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авахыг огт сайшаахгүй гэжээ.

     Жян Юй хэлэхдээ, 4-р сарын 5-ны өдөр БНАСАУ холбооны туршилтын дагуул хөөргөсөн гэж мэдэгдсэн бөгөөд холбогдох орнууд үүнд анхаарлаа хандуулж байгааг Хятадын тал мэдэж байна. БНАСАУ-ын хөөргөлтийн асуудалд хариу болгон Аюулгүйн зөвлөл саяхан даргын мэдэгдэл баталж, Аюулгүйн зөвлөлийн 1718 тоот шийдвэрийг тал бүрээр хэрэгжүүлэхийг холбогдох талуудад шаардсан бөгөөд 6 талт хэлэлцээрийг даруйхан сэргээхийг дэмжин уриалсан байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн үйлдэл нь Солонгосын хойг ба зүүн хойд Азийн бүсийн энх тайван тогтвортой байдлыг бодож, 6 талт хэлэлцээр ба Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах явцыг хамгаалж, цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх олон улсын системийг хамгаалах ёстой гэж Хятадын тал ямагт үздэг. Дээрх үзэл санааны дагуу, БНАСАУ-ын энэ удаагийн хөөргөлтийн асуудлаар Аюулгүйн зөвлөл шийдвэр батлахыг Хятадын тал сайшаахгүй. Тэдэнд шинэ хориг арга хэмжээ авахыг огт сайшаахгүй гэжээ.

     Холбогдох талууд их тал ба алс хэтийг бодон, хянуур хүлцэнгүй байж, Солонгосын хойг ба зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалан, 6 талт хэлэлцээр ба Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор хамтаар чармайхыг Хятадын тал хүсэж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг, улс орны хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе