• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх талаар 6 талт хэлэлцээний ахицыг хамгаалах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-14 18:09:59

     Хятадын гадаад явдлын яамны төлөөлөгч Жян юй 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, бүх талыг харгалзан, хүлээцтэй тэвчээртэй байж, 6 талт хэлэлцээний ахицыг хамтаар хамгаалахыг холбогдох талуудад хүсэж байна гэжээ.

     Жян юй БНАСАУ 6 талт хэлэлцээнээс гарна гэж мэдэгдсэн тухай сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулах үед дээрх үгээ хэлсэн байна.

     Тэр хэлэхдээ, НҮБ-ын аюулгүйн зөвлөл даргын мэдэгдэл нийтэлсэн бөгөөд, БНАСАУ-ын гадаад явдлын яам мэдэгдэл хийсэн явдлыг Хятадын тал анхааралдаа авсан гэжээ. /Орчуулсан Номин /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе