• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юанийн үнийг үндсэнд нь тогтвортой байлгана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-16 17:49:08

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс зүй зохистой, жигд төвшинд юанийн валютын үнийг үндсэнд нь тогтвортой байлгах нь Хятадад төдийгүй дэлхийн эдийн засагт ч тустай юм гэжээ.

     Саяхан Америкийн сангийн яам хагас жил тутмын "Олон улсын эдийн засаг ба валютын үнийн бодлогын тайлан" нийтэлж тэмдэглэхдээ, Хятад улс юанийн валютын үнийг удирдан жолоодож эрх тэгш бус худалдааны давуу байдлыг эзэлсэн биш юм гэжээ. Үүнд хандуулан Жян Юй хэлэхдээ, Америкийн талын тайланд Хятадын засгийн газар юанийн валютын үнэ ханшийг удирдан жолоодсонгүйг тодорхойлсон юм. Хятад улс юанийн валютын үнийн механизмын өөрчлөлтийг үргэлжлэн ахиулна гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе