• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сомалийн асуудлаарх хандивлагч орны их хурал нааштай амжилтад хүрэхийг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-21 17:15:59

     Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жянюй 21-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,НҮБ, Африкийн холбоо болон Европын холбоо Брюссельд Сомалийн асуудлаарх хандивлагч орнуудын их хурал хийх гэж байгааг Хятадын тал дэмжиж байна, Хятад улс Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн газрын өндөр зиндааны дипломатыг томилон их хуралд оролцуулах болно. Их хурал нь нааштай үр дүнд хүрч, Сомалийн улс төрийн ахицад бодитой дэмжлэг болохыг хүсэж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Сомалийн далайн дээрэмчдэд цохилт өгөх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятадын тал дэмжиж байгаагийн зэрэгцээ далайн дээрэм үүссэн үндсэн асуудлыг зохицуулж, Сомалийн энх тайван, тогтвортой байдлыг эртхэн биелүүлэхийг чухалд үзэж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе