• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы ерөнхий сайд Ясукуни сүмд тахилга өргөсөн тухайд Хятадын тал дургүйцэж байгаагаа илэрхийлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-23 15:31:40

     Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Жян -Юй 23-ны өдөр Японы ерөнхий сайд Ясукуни сүмд тахилга өргөсөн тухай сурвалжлагчийн асуултад хариулах үед, Хятадын тал дипломат сувгаар дамжуулан энэ явдлыг ноцтой анхаарч мөн дургүйцэж байгаагаа Японы талд илэрхийлэх бөгөөд Японы тал үг яриа үйл ажиллагаандаа хянамгай хандаж уг асуудлыг зүй зохистой зохицуулахыг шаардаж байна гэж тэмдэглэжээ.

    Эх сурвалжаас үзвэл, Японы Ерөнхий сайд Таро Асо 21-ний өдөр Ясукуни сүмд тахилга өргөсөн байна. Үүнтэй холбогдуулан Жян -Юй хэлэхдээ, Японы засгийн газар түүхийн асуудлыг зөв таньж зүй зохистой зохицуулах явдал Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурь мөн. Японы тал хариуцлагатай байр сууриар Хятад Японы харилцааны их талыг хамгаалах ёстой .Түүхийн асуудал бол маш эмзэг, Японы талын ямарваа буруу үйл ажиллагаа нь хоёр орны харилцаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж Хятадын тал онцолж байна гэжээ. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе