• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхасын барилгын өндрийн хэмжээг хязгаарлана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-04-24 16:14:45

     Төвдийн Өөртөө Засах Районы Лхас хот саяхан " Лхас хотын 2009 – 2020 оны ерөнхий төлөвлөгөө" боловсруулан нийтэлж, хотын барилгын өндрийн хэмжээг хязгаарлаж, хотын орон зай дахь Будлаа ордны бэлэг тэмдгийн байр суурийг тод харуулахыг шаардав.

     Лхасын Улаан уулан дээр байрладаг Будлаа ордон нь манай тооллын 7-р зуунд байгуулагдсан, 360 мянга гаруй квадрат метр талбайтай, Хятадын улсын зэрэглэлийн түүх соёлын гол хамгаалалтын газар юм. 1994 онд тус ордныг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулжээ.

     Будлаа ордны орчны 2000 метр хүртлэх талбайг хамгаалалтын бүсэд хамруулж, энэ бүсийн барилгын өндрийн хэмжээ 15 метрээс өндөр байж болохгүй гэж Лхас хотын дээрх төлөвлөгөөнд дурджээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе