• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажил эрчтэй явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-29 17:31:19

     ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга, Шанхайн Дэлхийн Яармагийн зохион байгуулах хорооны дарга Юы Жэншэн саяхан сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн төрөл бүрийн бэлтгэл ажил дэг журамтай эрчтэй явагдаж байна гэжээ.

      Юы Жэншэн танилцуулж хэлэхдээ, одоогоор 234 улс орон, олон улсын байгууллага Шанхайн дэлхийн яармагт оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд үүнээс 200 төлөөлөгч гэрээнд гарын үсэг зураад байна. Зохион байгуулах талын хариуцан байгуулах Хятадын ордон, гол сэдэвчилсэн ордон, Дэлхийн яармагийн төв зэрэг барилгын ажлын дээврийн ажлыг дуусгаад байгаа бөгөөд энэ онд бүхнийг барьж байгуулж дуусгах юм байна. Гадаадын өөрөө барьж байгуулах ордон, түрээсний ордон, нэгдсэн ордон зэргийг эхлэн байгуулж байна. Заримыг нь дуусгаад байна. Шанхайн дэлхийн яармагийн тасалбарыг борлуулах ажил ч эхлээд байгаа бөгөөд сайн дурынхныг элсүүлэх ажил 5-р сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе