![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 29-ний өдөр Шанхайд хэвлэлийн бага хурал хийж, Шанхай хот орчин үеийн үйлчилгээний ажил төрөл болон тэргүүний боловсруулах ажил төрлийг хөгжүүлэх, олон улсын банк санхүүгийн төв болон олон улсын усан тээврийн төв байгуулах тухай холбогдох байдлыг танилцуулсан байна. Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хорооны орлогч дарга Лю Тенань хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "хоёр төв"-ийн байгуулалтыг ахиулахаар дамжин, Шанхай хотын ерөнхий өрсөлдөх хүчин чадал болон үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх бөгөөд Хятадын эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжихөд үйлчлүүлнэ гэжээ.
Хятадын Засгийн газар үүнээс өмнө албан бичиг боловсруулан, Шанхай хот орчин үеийн үйлчилгээний ажил төрөл болон тэргүүний боловсруулах ажил үйлсийг хөгжүүлэхийг хүч тавин ахиулж, 2020 он гэхэд, Шанхай хотыг олон улсын банк санхүүгийн төв болон олон улсын усан тээврийн төв болгон бүтээн байгуулахаар шийдсэн байна. Үүнд холбогдуулан, Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хорооны орлогч дарга Лю Тенань хэлэхдээ, энэхүү харалтыг дурдсан явдал нь Хятадын орчин үеийн байгуулалт болон өөрчлөлт нээлтийг цаашид ахиулах чухал арга хэмжээ төдийгүй, мөн олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулж, эдийн засгийн бүтцийн тохируулалт болон аж үйлдвэрийн дэвшлийг түргэтгэхийн зайлшгүй сонголт юм гэжээ.
"Энэхүү төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн явдал нь зөвхөн Шанхай хотын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болон урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой төдий л биш, нэн чухал нь олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулж байгаа гол чухал цаг мөчид өөрчлөлт нээлт болон бүтцийн дэвшлийг цаашид ахиулж, аж үйлдвэрийн өрсөлдөх хүчин болон улс орны ерөнхий өрсөлдөх хүчнийг тасралтгүй дээшлүүлэх гэсэн Хятад улсын харалт болон шийдвэр зориг нь эрс гуйвшгүй гэдгийг тодорхойлсонд оршино" гэжээ.
Хятадын Засгийн газрын төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд, Шанхай хотыг үндсэнд нь Хятадын эдийн засгийн бодит хүчин болоод юаний олон улс дахь байр суурьтай нийцсэн олон улсын банк санхүүгийн төв болгон байгуулах юм байна. Мөн байгуулалтын явцад Шанхай хотын банк санхүүгийн хяналт удирдлагын арга барилыг цаашид боловсронгуй болгох болно. Шанхай хотын орлогч дарга Тү Гуаншао хэлэхдээ:
"Шанхайн олон улсын банк санхүүгийн төвийг байгуулах явц бол банк санхүүгийн өөрчлөлт, нээлттэй байлгах, шинийг үүдэх болоод үйлчилгээг боловсронгуй болгох явц төдийгүй, мөн ч хяналт удирдлагын арга барилын боловсронгуй болох явц юм. Шанхай хотын Засгийн газар энэхүү өөрчлөлт байгуулалтыг бүх хүчнээрээ дэмжиж, банк санхүүгийн хяналт удирдлагын байгууллагыг дэмжин хяналт удирдлагын арга барил болоод системийг нь тасралтгүй боловсронгуй болгох болно" гэжээ.
Хожим ирээдүйн Шанхайн олон улсын усан тээврийн төвийн байгуулалтын талаар Шанхай хотын байнгын орлогч дарга Ян Шюн хэлэхдээ, эд барилга, тоног төхөөрөмжийн байгуулалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ, усан тээврийн үйлчилгээний системийн талаарх байгуулалтыг ч омтгойлж болохгүй гэжээ.
Хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хорооны орлогч дарга Лю Тенань хэлэхдээ, Шанхайн "хоёр төв"-ын байгуулалт нь бүх талын болоод стратегийн чухал ач холбогдолтой байж, энэ нь Шанхай хотын нэн сайн нэн түргэн хөгжилд ашигтай төдийгүй, мөн бүх Хятадын эдийн засагт нэн сайнаар үйлчлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Хоёр төвийн байгуулалтаар дамжин, Шанхай хотын ерөнхийлсөн давуулаг хүчнийг улам сайн бадруулж, Шанхайн аж үйлдвэрийн бүтцийн дэвшил болон хөгжлийн арга барилын өөрчлөлтийг ахиулж, нэн их амьжиргааны хүчинтэй, нэн үр ашигтай, нэн нээлттэй тогтолцооны механизмыг түргэхэн бүрдүүлж, бүх улсын эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжилд үлгэр жишээ болгож, мөн түүнд үйлчлүүлэх болно" гэжээ.\Хүчит орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |