|
|
||
2010 оны Шанхайн дэлхийн яармаг болоход 1 жилийн хугацаа үлдээд байна. Бүрэн дүүрэн, гайхамшигтай сайхан , хүний сэтгэлд хоногших дэлхийн яармаг зохион явуулах нь Хятадын Засгийн газар болон ард түмний нэр төртэй амлалт мөн гэж БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө Бээжинд холбогдох тэмдэглэх арга хэмжээн дээр илэрхийлжээ.
Дарга Ү Бангүө хэлэхдээ, Хятад улс оролцогч улс орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, төрөл бүрийн бэлтгэл ажлаа бүх хүчнээрээ сайн хийж, Шанхайн дэлхийн яармагийн амжилтад хүрэхийг баталгаажуулах болно. Хятад улс дэлхийн улс түмэнтэй хөгжлийн үзэл баримтлалыг солилцож, соёл иргэншлийн ололт амжилтыг хуваалцахыг хүсдэг тул Шанхайн Дэлхийн яармаг нь Хятадын ард түмэн болон дэлхийн олон түмний нэн сайхан хот, нэн сайн сайхан амьдрал, нэн гүнзгий найрамдлыг хайх энэ хамтын хүсэл мөрөөдлийн олон улсын тавцан болох юм гэжээ.
5-р сарын 1-ний байдлаар, нийт 236 улс орон, олон улсын байгууллага Хятадын 2010 оны Шанхайн дэлхийн яармагт оролцохоо нотлоод байгаа бөгөөд түүний доторх 20 орон нь Хятадтай дипломат харилцаа тогтоогоогүй юм.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |