|
|
||
2010 оны Шанхайн дэлхийн яармаг болоход бүхэл жилийн хугацаа үлдлээ. Өнөөдөр, Бээжинд тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулж, Шанхайд бас сайн дурынхныг элсэх ажлыг эхлүүллээ. Өнөөгийн байдлаар, Шанхайн дэлхийн яармагийн ордон талбайн байгуулалт, үзэсгэлэнгийн зохион төлөвлөгөө, ачаа тээврийн бэлтгэл ажил гээд бүх зүйл эмх цэгцтэй явагдаж байна. Нэг жилийн хугацаанд багтааж бэлтгэл ажлуудаа сайтар хийж, дэлхийн дахинд бүрэн дүүрэн амжилттай, баялаг агуулгатай, мартагдашгүй яармаг зохион байгуулж өгөх болно гэж зохион байгуулагчид нь амласан байна.
1-ний үдээс өмнө, Бээжингийн Тянь Ань Мэнь өргөн чөлөөнд Бээжингийн олимпын хуангли босгож байсан газарт 2010 оны Шанхайн яармагийн хуангли босгох ёслол хийлээ. 7 жил бэлтгэж байгаа уг яармагийн бэлтгэл ажил шувтаргын шатандаа орлоо. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө уг арга хэмжээнд оролцоод хэлэхдээ, бүрэн дүүрэн амжилттай, баялаг агуулгатай, мартагдашгүй яармаг зохион байгуулах гэсэн бол Хятадын Засгийн газар, ард түмний дэлхийн дахинд хандаж хийсэн ёс төртэй амлалт юм гэжээ.
"Өнөөдөр бид 2010 оны Шанхайн дэлхийн яармаг болоход нэг жил үлдсэнийг тэмдэглэж, хуангли босгох ёслол үйлдэж байгаа нь дэлхий дахинд хандаж Хятадын Засгийн газар, ард түмний дэлхийн яармагийг дэмжиж байгаа асар их халуун сэтгэлийг дахин илэрхийлсэн юм. Бид яармагт оролцох улс орнууд болон олон улсын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, төрөл бүрийн бэлтгэл ажлаа сайтар хийж, уг яармагийн амжилттай болохыг батлах болно" гэжээ.
2010 оны Шанхайн дэлхийн яармаг бол хөгжиж байгаа улс оронд зохион байгуулж байгаа анхны дэлхийн яармаг болох юм. 5-р сарын 1-ний өдрийн байдлаар, 236 улс орон, олон улсын байгууллага уг яармагт оролцохоо нотолсон ба түүний 20 нь Хятадтай дипломат харилцаа тогтоогоогүй улс орон юм. Ингээд 200 улс орон, олон улсын байгууллагыг оролцуулна гэж Хятадын тогтоосон зорилтоос хол давж, уг арга хэмжээний түүхэн дэх хамгийн цар хэмжээтэй яармаг болох боллоо.
Гэвч, олон улсын банк санхүүгийн хямрал даамжирч байгаа өнөөгийн нөхцөлд, Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулах ажил ч маш олон хүндрэл бэрхшээлд тулгарч байна. Шанхай хотын орлогч дарга, Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулах хорооны гишүүн Ян Шюн манай сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, бишгүй олон орон эдийн засгийн хүндрэлд тулгарч байгаа боловч, уг яармагаар дамжуулан итгэл чадлаа нэмэгдүүлж, туршлагаа солилцохыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Олон улсын хамтын нийгэмлэг энэ удаагийн яармагийг өндрөөр үнэлж байгаад бид маш баярлан талархаж байна. Өнөөгийн байдлаар, үүнд оролцохыг болилоо гэж илээр мэдэгдсэн улс орон гараагүй. Бүгд л уг яармагт маш их итгэл найдвартай байна. Банк санхүүгийн хямралд өртөж байна гэдэг боловч, хүндрэл бэрхшээлийг даван туулж, үзэсгэлэнд оролцож, ажил хэрэгчээ харуулж, яармагт оролцох улс орнуудын итгэлийг нэмэгдүүлж, улс орнууд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар даван туулна гэж тэд нар илэрхийлж байна" гэжээ.\Э.Цогзолмаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |