|
|
||
Ноднингийн 5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужид онц их газар хөдөлсний 1 жилийн дараа иргэдийн байгууллага болон олон нийтийн байгууллага гамшгийн дараах сэргээн босголтын ажилд үргэлжлэн хөрөнгө оруулалт хийж байна, тэд голцуу сургууль, орон сууц, эмнэлэг, асрамжийн байгууллагын сэргээн босголтод их хэмжээний хөрөнгө мөнгө оруулж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн сэтгэл зүйн туслалцаа болон тахир дутуу болсон хүмүүсийн эмчилгээний талаар ч маш их хүчин чармайлт гаргаж байна.
Газар хөдлөх үед, Сычуань мужийн Дэян хотын Шяочуань дунд сургуулийн хичээлийн байр бүгд нурж, энэ сургуулийн 2000 гаруй сурагч хавтсан байшинд хичээл орж байсан юм. Уг сургуулийн сэргээн босголтын ажлыг эхлүүлсний дараа Тайваний Цй Жи сан сэргээн босголтын бүх хөрөнгө мөнгийг даасан байна. Дэян хотын Жинян дүүргийн Боловсролын газрын дарга Жөү Жилэ хэлэхдээ, сургуулийн сэргээн босгосон шинэ байранд 30 анги хичээл орж болно. Ирэх жилийн 2-р сард сурагчид маань тохилог сайхан шинэ хичээлийн байртай болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнөөгийн бидний харж байгаа бол Тайваний Цй Жи сан бүх хөрөнгийг нь дааж барьж өгч байгаа Шяочуань дунд сургуулийн 1-р, 2-р давхар байшин, захиргааны албан контор, хичээл, туршилтын албан контор, сурагчдын дотуур байр, гуанз зэрэг барилга болно. Нийт хөрөнгө оруулалт нь 25 сая 100 гаруй мянган юаньд хүрсэн байна гэжээ.
Шяочуань дунд сургуультай адилхан засгийн газрын бус байгууллага ивээн тэтгэж байгуулж байгаа сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн байгууламж гамшгийн районд маш их байна. Хятадын буяны ерөнхий холбооны 6-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөөгийн байдлаар уг холбооны хүлээж авсан гамшигт тусалсан хөрөнгө мөнгөний 1 тэрбум 100 сая юаньд хүрч, үүний 80 хувийг нь сэргээн босголтын ажилд, голцуу гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдийн орон сууц, сургууль, эмнэлэг, өндөр настны асрамжийн газар, өнчин хүүхдийн асрамжийн газрын байгуулалтад зарцуулж байна.
Хятадын буяны ерөнхий холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Шиньгүө хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын буяны ерөнхий холбооны туслан байгуулан өгч байгаа сургуулийн барилгын ажил бүгд эхэлсэн бөгөөд энэ оны 9-р сараас өмнө дуусах болно. Хятадын буяны ерөнхий холбоо нь гамшгийн районы сэргээн босголтын ажлыг үргэлжлэн анхааралдаа авах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Жишээлбэл сургуулийн байгуулалт, орон сууцны байгуулалт, дэд бүтцийн сэргээн босголтод их хэмжээний мөнгө төгрөг хэрэгтэй байна. Үүнээс гадна тахир дутуу хүмүүсийн эмчилгээ, ард иргэдийн сэтгэл зүйн эмчилгээний асуудалд бид бүр үргэлжлэн анхаарлаа хандуулах болно гэжээ.
Хятадын ядуурлыг бууруулах сангийн гамшгийн дараах сэргээн босголтын албаны дарга Ван Жюнь танилцуулж хэлэхдээ, тусламжийн эд бараа, түр орон сууц зэрэг ажлаас гадна бид мөн орон нутгийн тариачдын үйлдвэрлэлийн сэргээн босголтын ажлыг маш их анхааралдаа авч байна. Өнөө манай сан Дэян хотын Миньлэ тосгонд туршилт хийж, уг тосгонд гамшгийн дараах эдийн засгаа хөгжүүлэх хамтын ажиллагааны хоршоо байгуулж, гамшгийн районы тариачдад мөнгөний хангамж олгосон байна гэжээ.
Гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах явцад, Хятадын бишгүй олон иргэний байгууллага хөрөнгө мөнгө цуглуулах, сэтгэл зүйн зөвлөмж олгох, эд бараа тээвэрлэх, эдийн засгийн сэргээн босголтын ажилд маш идэвхтэй оролцсоны улмаар гамшгийн районы олон давхаргын эрэлт хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж чадсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |