Сэтгүүлч 7-ны өдөр Шанхайн Дэлхийн Яармагийг зохион байгуулах газраас мэдээлснийг үзвэл, 6-р сарын 30-ны өдрийг гадаадын орнууд өөрсдөө ордон байгуулах талбайн барилгын ажлыг эхлүүлэх эцсийн хугацаа болгосон байна.
Шанхайн Дэлхийн Яармагт нийт 40 орчим үзэсгэлэнд оролцогч орон өөрсдөө ордонгоо байгуулахаар тогтсон юм. Гэвч өнөөгийн байдлаар зөвхөн тал хувь нь барилгын ажлаа эхлүүлээд байна. Энэ нь олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө байгаагаас гадна холбогдох орнуудын хариуцаж байгаа салбарууд анхааралдаа төдийлөн авахгүй байгаатай холбоотой юм. Шанхайн Дэлхийн Яармагийн гүйцэтгэх хорооны хариуцлатан хэлэхдээ, Шанхайн Дэлхийн Яармагийг зохион байгуулагчид хараахан ажлаа эхлүүлээгүй байгаа орнуудтай харилцаа холбоо, зөвшилцлөө цаашид улам эрчимжүүлэх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\