|
|
||
Сэтгүүлч 7-ны өдөр Сычуань мужийн засгийн газрын "5-р сарын 12-ны өдөр"-ийн Вэньчуаний онц их газар хөдлөлтийн 1 жилийн ойн хэвлэлийн бага хурлаас мэдээлснийг үзвэл, өнөөдөр Сычуаний гамшгийн дараах сэргээн босголтын ажил ид явагдаж байгаа юм байна.
Сычуань мужийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Үюй Вэй энэ талаар хэлэхдээ, Сычуань мужийн газар хөдлөлтөд өртсөн гамшгийн районы хөдөө тосгоны орон сууцыг сэргээн босгох ажлыг энэ оны эцсээр бүрэн дуусгаж, хот балгасны орон сууцыг сэргээн босгох ажлыг ирэх оны 5-р сараас өмнө бүрэн дуусгах болно. Өнөөгийн байдлаар Сычуаний гамшгийн районы улсын төлөвлөгөөнд оруулсан 39 гамшгийн районы сэргээн босгох сургуулийн байрны ажлын 73.3 хувийг эхлүүлээд байна. Мөн эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн барилгын ажлыг хоёр жилд багтаан 99 хувийг гүйцэтгэж дуусгах болно гэжээ.
Өнөөгийн байдлаар, Сычуань муж нийгмийн олон нийтийн хандивын 15 тэрбум 750 сая юань хүлээн авсан бөгөөд 10 тэрбум 200 саяыг нь хэрэглэж зарцуулаад байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |