|
|
||
2008 оны 5-р сарын 12-ны хүчтэй газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын байдлын хэвлэлийн бага хурлыг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 8-ны өдөр хийлгэж, Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны орлогч дарга Мү Хун сэргээн босголтын ажил их ахицтай байна гэж тэмдэглэжээ.
Тэр хэлэхдээ, 2009 оны 4-р сарын эцэс хүртлэх байдлаар, Сычуань, Ганьсү, Шаньши мужийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд 360 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулсан, энэ нь нийт хөрөнгө оруулалтын гурваны нэг хувийг эзэлжээ. Хятад улс 2010 оны 9-р сард 3 жилийн зорилтоо үндсэнд нь дуусгаж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдийг сайн сайхан аж төрөх болгохын тулд хүчин чармайлт гарган ажиллана гэжээ.
Сангийн Яамны Эдийн засгийн байгуулалтын хэлтсийн дарга Ван Бао-ань хэлэхдээ, төвлөрсөн төсвөөс гамшигт нэрвэгдсэн нутгийн сэргээн босголтод тусалсан хөрөнгийн хэмжээ 300 тэрбум юаньд хүрээд байна. Төвлөрсөн төсвөөс хөрөнгийн ажлын удирдлага, хяналтын олон арга тогтоосны зэрэгцээ, түүнтэй зохицсон шинийг бүтээх механизм ажиллуулж, хөрөнгийн ашиглалтын аюулгүй байдал, өндөр ашигтай байхыг баталгаажуулсан юм гэлээ. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |