НҮБ-ын Байгаль орчны төлөвлөгөөний газар 9-ний өдөр мэдээлэл нийтэлж тэмдэглэхдээ, дэлхийн 160 улс орон, газар нутгийн төлөөлөгчидмөн өдөр Женев хотод нийтлэг ойлголтод хүрч, хүн төрөлхтний эрүүл мэнд, байгаль орчинд маш хортой 9 төрлийн химийн хорт бодисын хэрэглээг багасгаж эцсийн бүлэгт хориглохыг зөвшөөрлөө гэжээ.
Мэдээлэлд тэмдэглэхдээ, Кепонь зэрэг 9 төрлийн байнгын органик бохирдол бодисыг шавьж устгах хор, шаталтыг хориглох шингэнд өргөнөөр хэрэглэж, хүн төрөлхтний эрүүл мэндийг хохироож байна. Иймээс эдгээр химийн бодисыг "Байнгын органик бохирдол бодисын тухай Стокгольмын конвенц"-д жагсаахаар хуралд оролцсон төлөөлөгчид шийдвэрлэв гэжээ. Тус конвенцын үйлдвэрлэж хэрэглэхийг хориглосон химийн бодис нь ингээд 21 төрөлд хөрсөн байна./Анар орчуулж, Цэцэн хянав/