|
|
||
Хятадын 11-ний өдөр нийтэлсэн " Хятадын гамшгийг бууруулах үйл ажиллагаа"-ний цагаан номд, гамшигтай тэмцэн гамшгаас аврах мэдээ мэдээллийг оновчтой, ил, тод нийтэлж, хүн ардын ойлгож мэдэх эрх болон хяналтын удирдлагыг батлахын төлөө Хятадын засгийн газар гамшгийн мэдээг нийтлэх мехнизмийг тогтоон боловсронгуй болгоно гэж тэмдэглэсэн байна.
Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын шат бүрийн засгийн газар байгалийн гамшиг зэрэг төрөл бүрийн гэнэтийн хэргийг цаг даруйд нь удирдах мэдээ мэдээлэл нийтлэх ажлаа үргэлжлэн сайн хийж, гай гамшгийн байдал болон түүний хөгжлийн байдал, зохицуулж байгаа ажлын ахиц болон гамшгаас сэргийлэн зайлах мэдлэг зэрэг холбогдох мэдээ мэдээллийг олон төрлийн хэлбэрээр цаг даруйд нь хүн ардад мэдээлж, хүн ардын ойлгож мэдэх эрх болон хяналтын удирдлагыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс гамшгийг бууруулах хууль дүрмийн байгуулалт болон тогтолцооны байгуулалт хийхийг хүндэтгэн үзсээр ирсэн юм. Өнгөрсөн зууны наяад оноос хойш, Хятад улс нэгэнт гамшгаас сэргийлэн гамшигтай тэмцэх тухай 30 гаруй хууль дүрэм тогтоосон юм гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |