|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 11-нд "гамшгийг бууруулах Хятадын үйл ажиллагаа" цагаан ном нийтлүүлж, Хятад улс гамшгийг бууруулах салбарын олон улсын хамтын ажиллагаанд цаашид идэвхтэй оролцоно, гамшгийг бууруулах олон улсын механизм тогтоож, боловсронгуй болгож, гамшгийг бууруулах олон улсын хүчин чадлын байгуулалтыг эрчимжүүлнэ, байгалийн ноцтой гамшигтай тэмцэхэд, олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцан дэмжилцэн, туслалцана гэж онцолжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ: Энэтхэгийн тэнгисийн цунами, Америкийн "Катрина" хар салхи, Пакистанын 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт, Мьянмарын халуун бүсийн шуурга гарснаас хойш, Хятад улс цаг даруйд нь холбогдох оронд үлэмж хөрөнгө мөнгө эд материалын тусламж үзүүлэв. 2008 оны Сы чуаны Вэнь чуаньд болсон хүчтэй газар хөдлөлтөд 170 гаруй улс орон, газар нутаг, олон улсын 20 гаруй байгууллага хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэв. Үүний дотор бэлэн мөнгө 4 триллион 400 тэрбум юаньд хүрэв гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |