• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао гадаад орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчидтэй  уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-05-12 08:47:41

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 11-ний өдөр Чэндүд Вэньчуаний газар хөдлөлтийн нэг жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцож байгаа 30 гаруй улс орон болон олон улсын байгууллагаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчид, төлөөлөгчидтэй уулзсан байна.

       Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах болон сэргээн босголтын ажилд асар их дэмжлэг туслалцаа үзүүлсэн олон улсын хамтын нийгэмлэгт чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа Хү Жиньтао Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа нь Хятадын ард түмний газар хөдлөлтийн гамшгаас авран туслах болон сэргээн босголтыг ихээр дэмжиж, хүмүүнлэгийн үзэл санаа болон Хятадын ард түмний үнэнч хайр сэтгэлийг бүрэн харуулсан байна гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, олон орны хандивласан мөнгө төгрөг, бараа бүтээгдэхүүнийг гамшигт нэрвэгдсэн нутаг районы дэд бүтцийн байгуулалтад өргөнөөр ашигласан байна. Хятадын Засгийн газар гадаадын хандивласан мөнгө төгрөг, бараа бүтээгдэхүүний талаарх хяналт удирдлагаа эрчимжүүлж, түүнийг үр ашигтай ашиглаж, хандивын эд барааг гамшигт нэрвэгдсэн нутаг районы хамгийн шаардлагатай газарт  ашиглахаар чармайн ажиллаж байна гэжээ.

     Хятадын Засгийн газар, ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгтэй солилцоогоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн чанартай олон сорилтыг хамтаар аргацааж, өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулах үйлсийг  ахиулах болно гэж Хү Жиньтао цохон тэмдэглэжээ.

     Гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн тэргүүн, Тогогоос Хятадад суугаа элчин сайд Нолана Та Ама хэлэхдээ, байгалийн хүнд гамшгийн өмнө, Хятадын Засгийн газар, ард түмэн цөхөршгүй зориг санаагаар хүндрэл бэрхшээлийг ялан давж,  олон улсын хамтын ажиллагаа өрнүүлсэн нь хүндэтгэн бишрүүтэй үйл хэрэг юм. Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын гамшигт нэрвэгдсэн нутаг районы сэргээн босголтод  үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе