• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшигдсан районы ард түмэн гэр нутгаа дахин байгуулах ажлаа түргэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-05-12 10:55:15

     Нэг жилийн турш, Сычуан муж онц их газар хөдлөлтийн гамшиг болон олон улсын банк санхүүгийн хямралын хүнд нөлөөг тэвчиж, гамшигт дайрагдсан нутгийн хүн ард гуниг зовлонгоо хүчин болгож, ажилч хөдөлмөрч хоёр гар болон оюун билгээрээ шинэ гэр орныхоо байгуулалтыг түргэн хийж байна гэж ХКН-ын Сычуан мужийн хорооны нарийн бичгийн дарга Лю Чибао саяхан Сычуанд хэлсэн байна.

      Лю Чибао Бэйчуаны хуучин Сянийн хотын буурь дээр олон салбарын 300 гаруй хүмүүстэй хамт Сычуан мужийн " 5-р сарын 12"-ний өдөр Вэньчуанд онц их газар хөдлөлт үүссэний нэг жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцсон байна. Тэрээр хэлэхдээ, өнөө гамшгийн дараах сэргээн босголтын ажил урагштай явагдаж, сэргээн босголтод оруулах хөрөнгө оруулалтынхаа 38.1%-ийг биелүүлж, сэргээн босголтын 20 мянга орчим төсөл эхлүүлсэн нь сэргээн босголтын төслийн 60%-ийг эзэлсэн байна. Үүнээс гадна ноднин Сычуан мужийн эдийн засгийн өсөлт 9.5%-д хүрч, энэ оны 1-р улиралд эдийн засаг 10.8% өсөж, бууралт удааширч, түргэн хөгжих сайн хандлагатай болсон гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе