|
|
||
Хятадын Вэньчуаний их газар хөдлөлтийн нэг жилийн ойн үеэр газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж, гамшгаас авран тусалсан болон газар хөдлөлтийн гамшигт өртсөн нутаг орныг сэргээн босгох их ажилд Хятадын засгийн газарболоод ард түмний гаргасан асар их хүчин чармайлт, олсон амжилтыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлэн сайшаав.
Вэньчуаний газар хөдлөлтийн дараа Хятадын засгийн газар болон орон нутгийн засгийн газар асар их хүн хүч болон санхүүгийн хүчийг дайчлан, гамшгаас авран туслах ажилд оруулсан байна. Дараа нь гамшигт нэрвэгдсэн нутгийн сэргээн босгох ажлын явцад засгийн газар оршин суугчдын аж амьдралыг хурдан түргэн баталгаажуулжээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн авран туслах асуудал хариуцсан орлогч Жон Холмес хэллээ. Европын холбооны хариуцлагатай ажилтан, Америкийн Улаан загалмай нийгэмлэгийн хариуцлагатай ажилтан Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх явцад Хятадын засгийн газрын гаргасан хүчин чармайлт болон олсон амжилтыг үнэлэн сайшааж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ирээдүйд төгс итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Вэньчуаний их газар хөдлөлт болсноос хойш нэг жил өнгөрчээ. Сычуаньд сэргээн босголт ид явагдаж байна. Энэ гашуун эмгэнэл арилаагүй ч гэсэн хүмүүс сэтгэлийн шаналлаа тэвчиж, шинэ ирээдүйн төлөө бэлтгэл хийж байна гэж БНСУ-ын Нэгдсэн мэдээлэх агентлаг мэдээлжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |