|
|
||
Шааньши мужийн засгийн газар 11-ны үдээс хойно хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, "5-р сарын 12"-ны газар хөдлөлтийн дараа Шааньшигийн гамшгийн районы барилга байгууламжыг сэргээн босгох ажлын явц сайн байна гэжээ.
Шааньши мужийн гамшгийн дараах сэргээн босголтын удирдах хэсгийн тамгын газрын дарга Хуан Саймэн хэлэхдээ, Шааньши муж гамшгийн дараах сэргээн босголтын ажлаа чадахын хирээр гурван жилийн үүргээ хоёр жилд гүйцэтгэхээр чармайж байна. Өнөөдөр бүх мужийн 240 өрх айлын байрны засварын ажлыг дуусгаад байгаа бөгөөд маш ихээр эвдэрсэн тариачны орон сууцны барилгын 98 хувийн сэргээн босгох ажил эхэлсэн байна. Эмнэлэг, балгас гацааны эрүүл мэндийн байгууллага зэрэг эм эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн сэргээн босгох ажлын явц ч мөн сайн байна. Гамшгийн районы эм эмнэлгийн үйлчилгээ тал бүрээр сэргэсэн байна гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |