• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэньчуаний газар хөдлөлтийн нэг жилийн ойг дурсан тэмдэглэх ажиллагаа Нишиү-д болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-05-12 16:22:01

       Вэньчуаний онц их газар хөдлөлтийн нэг жилийн ойг дурсан тэмдэглэх ажиллагаа 12-ны үдээс хойш өнгөрсөн оны 5-р сарын 12-ны онц их газар хөдлөлтийн голомт Сычуань мужийн Вэньчуань шяний Иншиү суурин боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао олон салбарын олон зуун төлөөлөгчтэй хамт энэ ажиллагаанд оролцов.

       Хү Жиньтао чухал үг хэллээ. Үг хэлсний дараа тэрээр гартаа цагаан удвал цэцэг барьж, Сычуань мужийн Вэньчуаний онц их газар хөдлөлтийн дурсгалын ханын өмнө очиж, гартаа барьсан цэцгээ зөөлөн тавив. Ли Кэчян нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс ч гартаа барьсан удвал цэцгээ дурсгалын ханын өмнө өргөв. Дараа нь энэ ажиллагаанд оролцсон бүх хүмүүс цэцэг өргөв.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе