• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэньчуаний газар хөдлөлтийн нэг жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа зохиов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-05-12 18:29:02

       5-р сарын 12-ны өдөр бол Хятадын Вэньчуаний онц их газар хөдөлсний нэг жилийн ой юм. Мөн өдөр Хятадын засгийн газар онц их газар хөдлөлтийн голомт - Сычуань мужийн Вэньчуань шяний Иншиү сууринд тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулж, Хятад улсын дарга Хү Жиньтао тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хоёр жилд багтаан уулын тогтсон 3 жилийн гамшгийн районы сэргээн босголтын ажлын үүргийг үндсэндээ дуусгах болно гэжээ.

       12-ны үдээс хойно 14 цаг 20 минутад, цэргийн бүрээчин Иншиү суурины Шуанькөү дунд сургуулийн нурсан нуранганы өмнө "Санан дурсах ая"-ийг хөгжимдсөн байна. Нэг жилийн өмнө онц их газар хөдлөлтөд Иншиү суурин сүйрэн нурж, суурины 10 мянган хүн амын бараг 3000 мянган хүн л амьд үлдсэн байна. Өнөөдөр цэргийн бүрээний дуун дунд, Хятад улсын дарга Хү Жиньтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян зэрэг нам төрийн удирдагчид энд ирж гамшгийн районы ард түмэнтэй хамтаар нас барагсдыг дурсан санасан байна.

       Дарга Хү Жиньтао хэлэхдээ, нэг жилийн турш, Хятадын ард түмэн нэг сэтгэл нийтийн зоригоор, гадаад дотоодын ахан дүүс сэтгэл санаа нэгтэй, олон орны найз нөхдийн туслалцаа дэмжлэг дор Хятадын гамшигтай тэмцэж, авран туслах ажил болон сэргээн босголтын ажил үе шатны чухал үр дүнд хүрсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

        Бид хүмүүлэгийн үзэл баримтлалын дагуу, байгалийг хүндэтгэх, нэгдэлтэй төлөвлөгөө хийх, шинжлэх ухаанчаар сэргээн босголтын ажлыг зохион байгуулах зарчмын дагуу гамшгийн дараах сэргээн босголтын ажлын төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар боловсруулан тогтоож, гамшгийн районыг дэмжих иж бүрэн бодлогыг маш түргэн боловсруулан тогтоож, нааштай арга хэмжээ авч дэмжин дусалсны улмаар гамшгийн дараах сэргээн босголтын ажил үе шатны чухал үр дүнд хүрч, гамшгийн районы ард түмэн шинэ амьдрал руу урагшилж байна гэжээ.

       Бүртгэснээр, 5-р сарын 12-ны их газар хөдлөлтөд нийт 69 мянга гаруй хүн нас барж, 17 мянга гаруй хүн сураггүй алга болж, эдийн засгийн шууд гарз хохирол нь 840 тэрбум юанийг давсан байна. Газар хөдлөлт үүссэний дараа, Хятадын Засгийн газар "Айл болгоныг орон сууцтай болгох, өрх болгонд наанадаж нэг хүнийг ажлаар хангах, хүн болгонд баталгаа хангах, эдийн засгийг хөгжүүлэх, экологийг сайжруулах" сэргээн босголтын зорилт дэдшүүлж, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших гамшгийн дараах сэргээн босголтын цар хэмжээ нь хамгийн өргөн, үүрэг нь хамгийн хүнд, агуулга нь хамгийн будлиантай, хүндрэл бэрхшээл нь хамгийн их ажил өрнүүлсэн байна.

        Дарга Хү Жиньтао ирээдүйг бараалхаж хэлэхдээ, гамшгийн дараах сэргээн босголтын ажлын үүрэг мөн маш хүнд байгаа, эрч хүчээ нэмэгдүүлж, хурдаа нэмэх шаардлагатай байна гэжээ.

       "Гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг сайн хийх нь гамшигт нэрвэгдсэн районы ард олны язгуур ашиг сонирхол болон уг районы хэтийн хөгжилтэй холбогдож байна. Эрч хүчээ нэмэгдүүлж, хурдаа түргэсгэж, хүндрэл бэрхшээлийг ялан давж, хоёр жилийн хугацаанд уулын тогтоосон гурван жилийн зорилтыг биелүүлэхээр чармайж, хүний төлөө байхыг баримталж, иргэдийн амьжиргааны асуудлыг зохицуулахыг гол байранд тавьж, ард олны амьжиргааны үндсэн нөхцөл болон олон нийтийн үйлчилгээний дэд бүтцийг юуны өмнө сэргээж, гамшигт нэрвэгдсэн ард олон эртхэн орон сууцтай болохыг баталгаажуулах хэрэгтэй" гэжээ.

        Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс ирээдүйд гамшгаас сэргийлэн гамшгийг бууруулах салбар болон олон улсын хүмүүнлэгийн талаарх олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүн төрөлхтний байгалийн гай гамшгийг сэргийлж эсэргүүцэхэд нааштай хүчин чармайлт гаргах болно гэжээ.\Сайн-өлзий, Хүчит орчуулж, Цэцэн хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе