|
|
||
Төвдийн Шигаз районы Жаам боомтын хилээр өнгөрсөн Итали эмэгтэй А хэлбэрийн H1N1 томуугаар өвчилсөн байж болзошгүй гэж анх оношлогдсон нь хүчингүй болж, уг өвчтөн улирлын шинжтэй ханиадаар оношлогдсон бөгөөд түүнтэй хамт зорчсон 23 гадаадын иргэдэд эмнэлгийн хяналт хийхээ зогсоов гэж Хятадын Эрүүл мэндийн яам 20-ны өдрийн үдээс өмнө мэдэгдсэн байна.
Одоо уг өвчтөний сэтгэл санаа тогтвортой , биеийн халуун нь хэвийн байдалд орж, хоолойн улайж өвдсөн байдал намдаж байна. Төвдийн Өөртөө Засах Районы эрүүн мэндийн салбарынхан холбогдох дүрэм тогтоолын дагуу, уг өвчтөнтэй ойр байсан хүмүүст эмнэлгийн хяналт хийхээ зогсоож, эмнэх чадвараа улам дээшлүүлж, холбогдох ажлуудаа сайтар хийх хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яамнаас шаардсан байна.
Холбогдох байдлыг ДЭМБ, Шянгань, Аомень, Тайвань болон бусад улс оронд мэдэгдсэн байна. /Анар орчуулав./
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |