|
|
||
Хятадын 2010 оны Шанхайн Дэлхийн яармагт оролцоно уу гэж Тайвэйн Дэлхийн худалдааны төвийн байгууллагыг албан ёсоор урилаа гэж Шанхайн Дэлхийн яармагийн үйл хэргийг зохицуулах газар 22-ны өдөр мэдэгдэв.
Тус зохицуулах газар нь Шанхайн Дэлхийн яармагийн хүрээлэнгийн А бүсэд "Тайваний ордон" гаргуулахаар Тайвэйн Дэлхийн худалдааны төвийн байгууллагад 1000 орчим квадрат метр талбай үлдээж өгсөн юм байна.
Сүүлийн нэг жилийн турш Тайваний тал Шанхайн Дэлхийн яармагт оролцох талаар тасралтгүй шинэ ахиц хийсэн байна. Тухайлбал 2008 оны 6-р сарын 26-ны өдөр Тайвэй хотын дарга Хао Лүнбинь тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн яармаг зохион байгуулагч талтай гэрээ байгуулж, "Сүлжээний саадгүй хот" болон "нөөц баялгийг бүрэн буцааж хэрэглэх, хог хаягдал үлдээхгүй байх – хотын үүрдийн хөгжлийн төлөө" гэсэн хоёр агуулгаар Шанхайн дэлхийн яармагийн "Хотын хамгийн сайн практикийн бүс"-д оролцохоор болов. Шанхайн Дэлхийн яармагт аж ахуйн ордон байгуулж, Хятадын үндэстнүүдийн өнө эртний түүх болон гүн нарийн соёл иргэншлийг төлөөлсөн хаш эрдэнийн соёлыг харуулна гэж түүний дараа өдөр нь Тайваний Жэньдань групп мэдэгдсэн байлаа.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |