• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн Дэлхийн яармаг бол "Хүмүүсийг баясгах боломж"

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-06-08 11:17:21

       Сингапурын ерөнхий сайд Ли Сиень Лун 7-ны өдөр Шанхай дахь Сингапурын үзэсгэлэнгийн ордны барилгыг нээх ёслол дээр хэлэхдээ, дэлхийн маш олон эдийн засгийн цогцтой адилтгавал Хятад улс олон улсын банк санхүүгийн хямралын бараан сүүдрээс хамгийн түргэн гарах бөгөөд Азийн эдийн засгийн цогцын сэргээн босголтыг дэмжих болно. Шанхайн Дэлхийн яармаг бол "Хүмүүсийг баясгах тохиол" болох юм. Сингапур "мини Сингапур"-аар Хятадын ирээдүйн хөгжилд үргэлжлэн оролцох болно гэжээ.

       Түүний хэлж байгаа "мини Сингапур" гэдэг нь 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн Сингапурын үзэсгэлэнгийн ордыг хэлж байгаа юм. Уг орд нь 3000 квадрат метр, голцуу Сингапурын хот төлөвлөлт, ус цэвэрлэх, байгаль орчны үйлчилгээ зэрэг салбарын ололт амжилтыг харуулсан байна.\Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе