Хятадын ГХЯ-ны сайдын орлогч Ли Хуй 9-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын дарга Ху Жиньтаогийн Орост хийх төрийн айлчлал нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ху Жиньтаогийн Орост хийх айлчлал нь Хятад Оросын хоёр тал дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болох хамгийн чухал ажиллагаа юм. Энэ айлчлалаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ. Урьхан орчуулав