![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт, Бразил, Орос, Энэтхэг, Хятад 4 орны удирдагчдын уулзалтад тус тус оролцож, дараа нь Орос, Словак, Хорват зэрэг оронд төрийн айлчлал хийх болно гэж Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Чин Ган 9-ний өдөр мэдэгджээ.
Чин Ган хэлэхдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Димитрий Медведевийн урилгаар дарга Хү Жиньтао 6-р сарын 14-нээс 18-нд Оросын Екатеринбург хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын 9-р уулзалт болоод Бразил, Орос, Энэтхэг, Хятад 4 орны удирдагчдын уулзалтад оролцож, ОХУ-д төрийн айлчлал хийх болно гэжээ.
Мөн Словакын ерөнхийлөгч Иван Гашпарович, Хорватын ерөнхийлөгч Степан Месичийн урилгаар дарга Хү Жиньтао 6-р сарын 18-наас 20-нд тус хоёр оронд төрийн айлчлал хийх болно. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |