Казахстанаас Хятад улсад суугаа элчин сайд Икрам Адурбеков 10-ний өдөр Бээжинд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээ хэмжээ байнга өргөжин тэлж, нэгэнт чанарын хувьд шатлан өргөжсөн байна гэж хэлсэн байна.
Икрам Адурбеков хэлэхдээ, ШХАБ-ийн гишүүн орнууд хилийн асуудлаа зохицуулж, улс төр цэргийн салбарт харилцан ойлголцож, одоо ажлын гол талаа банк санхүү, эдийн засаг, худалдаа, соёл, хүмүүнлэг, байгаль орчин зэрэг шинэ хамтын ажиллагааны салбарт шилжүүлэх гэж байна. ШХАБ-ын гишүүн орнууд бас засгийн газар хоорондын цуврал хэлэлцээрүүд байгуулсан байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\