• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Екатеринбургт хүрэлцэн очив

CRI       (GMT+08:00) 2009-06-15 10:51:21

      Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний орой Европ Азийг холбосон Оросын нэрт түүхийн хот Екатеринбургт хүрэлцэн очиж, тэнд болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 9-р хурал болон "Алтан тоосгоны дөрвөн орон"-ы удирдагчдын албан ёсны анхдугаар хуралд оролцох болно.

      Эх сурвалжаас үзвэл, ШХАБ-ын тэргүүн нарын энэ удаагийн дээд хэмжээний хурлаар талууд уг байгууллагын нэг жилийн хөгжлийн байдлыг нэгтгэн дүгнэж, өнөөгийн байдалд гүнзгий судалгаа хийх бөгөөд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг талын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, гадаад харилцааг өргөтгөх талаар зохицуулах төлөвлөгөө хийх юм.

      Олон нийтийн анхаарлыг татсан "Алтан тоосгоны дөрвөн орон"-ы удирдагчдын албан ёсны анхны уулзалтаар Хятад, Орос, Бразили, Энэтхэг дөрвөн орны удирдагчид олон улсын банк санхүүгийн хямрал, 20-ын бүлгийн дээд хэмжээний хурлын үйл явц, олон улсын банк санхүүгийн бүтцийн өөрчлөлт, үр тарианы аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, Хеилигендаммын үйл явц, тэрчлэн "Алтан тоосгоны дөрвөн орон"-ы яриа хэлэлцээ ирээдүйн хөгжил зэрэг чухал чухал асуудлаар санал бодлоо солилцоно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе